
Сургуулийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг “Дэлгэцтэй биш спорттой нөхөрлөе” уриан дор 6-9, 10-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулан явууллаа. Тэмцээнд 30 багийн 120 гаруй сурагчид 2 өдрийн турш хурд хүчээ сорин амжилттай оролцож шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнийг 2-р багийн иргэн, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч С.Бат-Амгалан ивээн тэтгэн явууллаа.
Дунд ангийн эрэгтэйчүүдийн ангилалд
Тэргүүн байранд Г.Бат-Эрдэнэ багштай 9а ангийн Wink баг
Дэд байранд Ж.Номин багштай 8в ангийн баг
Гутгаар байранд Д.Орхон багштай 9б Старс баг
Дунд ангийн эмэгтэйчүүдийн ангилалд
Тэргүүн байранд Д.Мөнхжаргал багштай 8а ангийн Ерөөгийн ирээдүй баг
Дэд байранд Д.Орхон багштай 9б Старс баг
Гутгаар байранд Ж.Номин багштай 8в ангийн баг
Ахлах ангийн эрэгтэйчүүдийн ангилалд
Тэргүүн байранд Э.Уянга багштай 12б ангийн Хувьсал-1 баг
Дэд байранд Э.Уянга багштай 12б ангийн Хувьсал-2 баг
Гутгаар байранд Ш.Болортуяа багштай 12а ангийн Wetta баг
Ахлах ангийн эмэгтэйчүүдийн ангилалд
Тэргүүн байранд Э.Уянга багштай 12б ангийн Хувьсал баг
Дэд байранд Ш.Болортуяа багштай 12а ангийн Wetta баг
Гутгаар байранд О.Наранбаяр багштай Тэсрэлт баг тус тус шалгарлаа. Хүүхэд багачуудын спортоор хичээллэх сэдлийг төрүүлж ивээн тэтгэж оролцсон ивээн тэтгэгчдээ талархал илэрхийлэн ажилд нь амжилт хүсье