Цөөн үгээр

- НҮБ-ын ХХААБ, МУ-ын ЗГ хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу Стрийм төслийн үйл ажиллагааны хүрээнд сонгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулан гаргах ажлыг байгалийн - Мэдээлэл - Сумын засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөр

Сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 25
Сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг “Дэлгэцтэй биш спорттой нөхөрлөе” уриан дор 8-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулан явууллаа. Тэмцээнд 18 багийн 120 гаруй тамирчин сурагчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин 2 өдрийн турш амжилттай өрсөлдлөө. Тэмцээнийг 2001 оны төгсөгч Г.Мэнджаргал ивээн тэтгэлээ. Эрэгтэйчүүдийн ангилалд: Тэргүүн байранд Э.Уянга багштай 12б ангийн Хувьсал баг Дэд байранд Ш.Болортуяа багштай 12а ангийн Wetta баг Гутгаар байранд Ц.Цэцэгмаа багштай 11а ангийн Эрчис баг Эмэгтэйчүүдийн ангилалд: Тэргүүн байранд Ш.Болортуяа багштай 12а ангийн Wetta баг Дэд байранд Э.Уянга багштай 12б ангийн Хувьсал баг Гутгаар байранд 8абв бүлгийн Залуу Ерөө-8 баг тус тус шалгарлаа. Өсөх ирээдүйтэй тамирчин тусгай шагналын эзнээр 8абв бүлгийн “Залуу Ерөө-8” багийн охид хөвгүүд багаараа шалгарч алтан медалийн эзэд боллоо. ТЭнэхүү тусгай шагналыг 2-р багийн иргэн, сумын ИТХ-ын төлөөлөгч, бөхийн холбооны тэргүүн С.Бат-Амгалангийн гэр бүл жил бүр ивээн тэтгэн явуулж байна. Хүүхэд багачуудын гар бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж ивээн тэтгэж оролцсон та бүхэндээ халуун талархал илэрхийлж ажлын өндөр а жилтыг хүсье

Сүүлд нэмэгдсэн мэдээ