Цөөн үгээр

- Малчдын өдөрлөг - U14 волейболын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ - Урьдчилсан бүртгэл эхэллээ

Цахим солиоцоо хөтөлбөр

Нийтэлсэн: 1 сарын өмнө Үзсэн: 15
Ерөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС-ийн сурагчид АНУ-ын Аризона муж дахь Навахо омгийн Little Singer (Бяцхан Дуучин) дунд сургуулийн сурагчидтай ардын уламжлал, ёс заншил, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах цахим солилцооны хөтөлбөрийн анхны уулзалтаа амжилттай хийлээ. Энэ удаагийн уулзалтаар манай сурагчид монголын уламжлалт баяр "Цагаан сар"-ын тухай өөрсдийн хийсэн видео болон бусад мэдээллүүдийг алс холын Америк орны найз нартаа болон тэдний гэр бүл багш нарт хүргэлээ. Уулзалтыг амжилттай зохион байгуулсан нийт шавь нартаа болон ерөнхий зохион байгуулагч багш Р.Нарангэрэл, орчуулагч багшаар ажилласан Я.Ариунтөгс, н.Нарандарь, чиглүүлэгч багш Д.Орхон нартаа баярлалаа

Сүүлд нэмэгдсэн мэдээ