Цөөн үгээр

- Малчдын өдөрлөг - U14 волейболын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ - Урьдчилсан бүртгэл эхэллээ

Дуран хараа клуб

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 29
Тус сургуулийн "ДУРАН ХАРАА" клубын гишүүн суралцагчдын санаачилгаар "Хүүхдийн төлөө хийсэн бүхнээ эргэн дүгнэх уулзалтыг сумын ЗДТГ-ын хурлын танхимд 2022-05-09-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд сумын ИТХ-ын дарга Э.Ариунбат, Засаг дарга Б.Сэргэлэн, орлогч дарга Л.Болормаа, сургуулийн удирдлагууд бүрэлдэхүүнээрээ оролцож хүүхдийн төлөө үүрэг хүлээгчдийн бүтээн байгуулалтын танилцуулга болон цаашид хүүхдийн эрүүл аюулгүй, эрсдэлгүй таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар хэрхэн яаж ажиллах талаар хэлэлцлээ. Хүүхдүүдийн маань үгийг сонсож харилцан ярилцах цаг боломж гаргасан орон нутгийн удирдлагуудадаа талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсье

Сүүлд нэмэгдсэн мэдээ