Хүүхдээ цаг агаарын байдалд тохируулан хувцаслах

Эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрээ авч ирэх

Халуун бууруулах, өвчин намдаах лаа, эм бэлдмэл урьдчилан хэрэглэхгүй байх

Өрхийн эмчдээ үзүүлж, тухайн өдрөө вакцинаа хийлгэх

Өмнө нь вакцин хийлгэх үед илэрсэн шинж тэмдгийг эмчдээ заавал хэлэх

Хүүхдээ тайван байлгах

Таны хүүхдэд ямар вакцин хийх гэж байгаа тухай тайлбарлахыг анхааралтай сонсоорой.

Тарих үед зааврын дагуу хүүхдээ зөвч байрлуулж, хөдөлгөөнгүй бариарай.

Тарьсан хэсгийг хуурай хөвөнгөөр зөөлөн дараарай.

Вакцин хийлгэсний дараа эмчийн хажууд 30 минут байж хүүхдээ ажиглаарай.
Вакцин тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, улайх, халуурах, цочромтгой болох, хоолондоо дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл:

● Хөхөөр хооллодог хүүхэд бол хөхүүлэх, бор хоолонд орсон хүүхэд бол цай, хярам, буцалсан ус зэрэг шингэн сайн уулгана.
● Тарьсан хэсэг газар 10%-ийн натрийн уусмалыг ариун самбайнд шингээж 30 минутын зайтай нэг удаа 10 минутаар жин тавина (2-3 хоног)
● Вакцин тариулсан хүүхдэд түгээмэл тохиолддог хариу урвал илрэх нь хүүхдэд аюулгүй бөгөөд вакцины дараа дархлаа тогтож байгаагийн илрэл юм.
● Вакцин тариулсан хүүхдэд тарьсан газар хөндүүрлэх, хавдах, улайх, халуурах зэрэг шинж тэмдэг удаан үргэлжилбэл сум, өрхийн эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай.
● Вакцин, зүү тариурт ямар ч төлбөр төлөхгүй.