Цөөн үгээр

- Засаг даргын Тамгын газар - Нийтийн хог цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдлээ. - Ерөө сумын Спорт цогцолборын хана буулгаж, засварлах

Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалт Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 520

Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалт Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.

 

      Хөрсний бохирдол, бие засах газрын ариун цэврийн асуудал та бидний амьдралд маш хурцаар тавигдаж байна. Энгийн нүхэн жорлон хөрс, гүний ус бохирдуулах, гэдэсний халдварт өвчинг ялаагаар тархаах  зэргээр багагүй хор хохирол учруулсаар байна.

     Иймд иргэдийн сэтгэхүйг өөрчлөх, стандартын шаардлага хангасан жорлонг сумын хэмжээнд айл өрх болгон байгуулах ажил зохион байгуулах, айл бүр нэгдсэн бохирын системд холбогдож чадахгүй тул орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн  загвараар  жорлонгийн асуудлаа шйидэх, заавар зөвөлгөө өгөх, сурталчлан таниулах зорилгоор “Нутгийн шийдэл” сан, “Сэлэнгэ Нутгийн залуус” ТББ  хамтран 2018 оны 03 дугаар сарын 14-нд Сүхбаатар суманд “Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

   Тус сургалтанд сумаа төлөөлөн Засаг даргын орлогч Х.Батцэнгэл, Эрүүл ахуйч М.Урангоо 1-р багийн хэсгийн дарга Н.Отгонлхагва, О.Дуламсүрэн, О.Түмэндаваа, Д.Дархижав, Ц. Энхцэцэг, 2-р багийн хэсгийн дарга Ё.Алтанцэцэг, А.Ариунаа нар хамрагдаж “Сургагч багшийн” сертификатаа гардан авлаа.

      Цаашид Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг  сумын хэмжээнд нийт өрхийн энгийн нүхэн жорлонг стандартын шаардлага хангасан жорлонгоор солиулах ажлыг хийж гүйцэтгэх, иргэдийг  мэдээ мэдээллээр ханган уг ажлыг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах гэж байна.

       Иймд иргэд та бүхэн:  “ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” уриан дор нэгдэж өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл ирээдүйн  төлөө идэвхитэй оролцож бидэнтэй хамтран ажиллана уу?

ЗДТГазар

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ