Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаа
Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/10 дугаартай захирамжийн дагуу суманд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний 10 аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, заавар зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаа.