Цөөн үгээр

- Соёлын ажилчдын баяр - Монголын уран сайханы кино - Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж буй судалгаанд хамрагдлаа

НҮБ-ын ХХААБ, МУ-ын ЗГ хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу Стрийм төслийн үйл ажиллагааны хүрээнд сонгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулан гаргах ажлыг байгалийн

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 95
НҮБ-ын ХХААБ, МУ-ын ЗГ хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу Стрийм төслийн үйл ажиллагааны хүрээнд сонгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулан гаргах ажлыг байгалийн нөөцийн менежмент, хот төлөвлөлт, газрын харилцааны чиглэлээр мэргэшсэн Ланд Овнер ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. Сумын түвшинд сумын зохицуулагч, ЗДТГ-ын ажлын хэсгийн Сумын ЗД-ын Орлогч, Багийн Засаг дарга нар, Сумын газрын даамал, Сумын ХАА тасгийн бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулан засаг даргын хяналтаар ажиллаж байна. Мөн, газрын хэмжилт, зураглал, тохижилт, судалгааны багаж, тоног төхөөрөмжийг төслөөс сумын Газрын Албанд хүлээлгэн өглөө. Уг ажлын хүрээнд Ерөө сумын нийт малчин, тариаланч, байнгын болон түр оршин суугчид, захиргааны болон хэрэгжүүлэгч төрийн байгууллагын ажилтнууд, гарааны бизнес, ЖДҮ, хувиараа бизнес эрхлэгчдийг хамарсан хүн ам зүй болон жендерийн балансыг барьсан нөлөөлөл бүхий төлөөлөл болсон 200 гаруй хүнээс сумын анхан шатны асуумж судалгааг авлаа. Түүнчлэн хээрийн фото мониторинг хийж, хөрсний дээж, ургамлын шинжилгээ, дроноорх том талбайн өндөрлөгийн зураг авалтын судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус судалгааны үр дүнд дараа сарын БИНХ-д танилцуулж, ард иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг хийж, санал зөвлөмжийг авч Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах юм.
 
 
 
 
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ