Цөөн үгээр

- Соёлын ажилчдын баяр - Монголын уран сайханы кино - Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж буй судалгаанд хамрагдлаа

Улсын хэмжээнд Сүүлийн таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 553 хүн амь насаа алдсаны 437 буюу 79.0 хувь нь том хүн, 124 буюу 22.4 хувь нь хүүхэд байна.

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 44

Онцгой байдлын ерөнхий газраас  улсын хэмжээнд тохиолдож  байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцлийг нь судлан үзэхэд хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ