Цөөн үгээр

- Соёлын ажилчдын баяр - Монголын уран сайханы кино - Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж буй судалгаанд хамрагдлаа

Тулгар төр үүсэн байгуулагдсаны түүхт 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 178

Тулгар төр үүсэн байгуулагдсаны түүхт 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хүчит бөхчүүд нь тэнгэр алдлан дэвсэн

Хурдан хүлгүүд нь шандас мэдэн хурдалсан

Эрхий мэргэн харваачид нь цэц юугаа сорьсон сумын наадам сайхан боллоо.

Монгол Төрийн хүндэтгэлийн тугийг МУ-ын баатар, хошууч Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн албан хаагчид өргөн мандуулж нутгийн зон олон хүндэтгэн цэнгүүллээ.

Баяр наадмын хурдан морины уралдааны Их насны түрүү магнайн бай шагнал болох мотоциклийг С.Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК, үндэсний бөхийн барилдааны түрүү бөхийн ба шагнал болох мотоциклийг Х.Лхагвасүрэн захиралтай “Хандгайт гол” ХХК, баяр наадмын үдшийн цэнгүүнийг “БТЕГ” ХХК тус тус ивээн тэтгэснийг алдаршуулъя.

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны урлагийн тоглолтонд 2 дуучин, 47 хүүхэд багачууд, уран бүтээлчид оролцож наадамчин олны сонор, мэлмийг мялаалаа.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан, төрийн байгууллага, аж ахуйн нэгж бусад салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагдын төлөөллийг шагнаж урамшуулах арга хэмжээ зохион байгуулагдаж Ардын хувьсгалын 100 жилийн медалиар 60, ХААн тэргүүний ажилтан цол тэмдгээр 3, ХХААЯамны жуух бичгээр 2, Сэлэнгэ аймгийн ИТХурлын хүндэт тэмдэгээр 1, сумын ИТХурлын хүндэт өргөмжлөлөөр 1, аймгийн Засаг Даргын жуух бичгээр 6, сумын Засаг Даргын жуух бичгээр 5, сумын Засаг Даргын хүндэт өргөмжлөлөөр 6, МЗХолбооны тэргүүний залуу эмчээр 1, тэргүүний залуу төрийн түшээгээр 1, МХЗЭ-ийн дурсгалын тэмдгээр 10, МЭХ-ны шагналаар 3, МҮЭХ-ны шагналаар 6 хүн тус тус шагнагдлаа.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН

Үндэсний бөхийн барилдаанд 48 бөх барилдаж Сэлэнгэ аймаг Ерөө сумын харъяат “БТЕГ” ХХК-ний бөх Аймгийн начин Ж.Бат-Оргил түрүүлж,  Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Сумын заан М.Ууганбаатар үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харъяат Сумын заан Б.Бат-Эрдэнэ шөвгөрлөө.

Шигшээ 32 бөхийн барилдаан явагдаж Сэлэнгэ аймаг Ерөө сумын харъяат Э.Төгсжаргал түрүүлж, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын харъяат Ж.Энэрэлт үзүүрлэж, Сэлэнгэ аймаг Ерөө сумын харъяат С.Бат-Амгалан, М.Батням нар шөвгөрлөө.

Хүүхдийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдаж 16 хүүхэд барилдаж Б.Аминхүслэн түрүүлж, Ж.Энэрэлт үзүүрлэж, Б.Баярбат, Н.Хүчитбаатар нар тус тус шөвгөрлөө.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

2022 оны баяр наадмын Хурдан морины уралдаанд 9 насны ангилалд 309 морьд, уралдаанч хүүхэд уралдаж шагналт байранд 46 уяач шагнагдаж бай шагналаа хүлээн авлаа.

Сонгомол дээд насны морины уралдаанд нийт 19 морьд уралдаж Түрүү магнайд М.Түвшинжаргалын цавьдар, Аман хүзүүд Э.Тодын Хул, Айргийн Гуравт Г.Болор-Эрдэнийн хүрэн халзан, Айргийн Дөрөвт Б.Ганбатын халиун, Айргийн тавд Ж.Гансүхийн хонгор;

Сонгомол дээд насны морины уралдаанд нийт 26 морьд уралдаж Түрүү магнайд Г.Гантулгын хээр, Аман хүзүүд А.Азбилигтийн хүрэн, Айргийн гуравт Б.Эрдэнэбаатарын хүрэн халзан, Айргийн дөрөвт М.Анхбаярын хүрэн халзан, Айргийн тавд Өнөрбуянгийн алаг;

Сонгомол дээд насны морины уралдаанд нийт 19 морьд уралдаж Түрүү магнайд Б.Ганбат хээр, Аман хүзүүд Г.Гантулгын хээр, Айргийн Гуравт Г.Очирзаяагийн тод халзан, Айргийн Дөрөвт н.Бат-өлзийгийн хүрэн, Айргийн тавд Г.Пүрэвдаваагийн манхан халзан;

Азарганы уралдаанд 24 морьд уралдаж Түрүү магнайд  Ц.Ганболдын  хүрэн халзан, Аман хүзүүд Б.Цэвэгдоржийн хээр халзан, Айргийн Гуравт Б.Ганбатын хонгор, Айргийн дөрөвт Ц.Түмэнжаргалын хонгор, Айргийн тавд М.Өнөрсайхан буурал;

Их насны уралдаанд 54 морьд уралдаж Түрүү магнайд Г.Чулуунхүүгийн загал, Аман хүзүүд С.Цэрэннадмидийн бүжин бор, Айргийн Гуравт Г.Чулуунхүүгийн хүрэн халзан, Айргийн Дөрөвт Б.Батжаргалын хүрэн, Айргийн тавд Ю.Хүрэлбаатарын бор;

Соёолонгийн уралдаанд 36 морьд уралдаж Түрүү магнайд Х.Баянмөнхийн Буурал,  Аман хүзүүд С.Хүрэлбатын Ёндоо, Айргийн Гуравт Б.Эрдэнэбаатарын Саарал,  Айргийн Дөрөвт Б.Цэвэгдоржийн Хүрэн, Айргийн тавд Б.Тамирын Бор;

Хязаалангийн уралдаанд 44 морьд уралдаж Түрүү магнайд  Э.Баянмөнхийн хар халзан,  Аман хүзүүд Ө.Бат-Өлзий хонгор, Айргийн Гуравт  Г.Эрдэнэбаатарын зээрд, Айргийн Дөрөвт  Б.Ганбатын хээр, Айргийн тавд Н.Баярсайханы Хар;

Шүдлэнгийн уралдаанд 51 морьд уралдаж Түрүү магнайд С.Хүрэлбатын хар халзан,  Аман хүзүүд Х.Баянмөнхийн шарга, Айргийн Гуравт Б.Гантөгсийн саарал, Айргийн Дөрөвт А.Амартүвшингийн сартай хүрэн, Айргийн тавд Хүрэлчулууны сартай хүрэн;

Дааганы уралдаанд 36 морьд уралдаж Түрүү магнайд О.Бат-Өлзийгийн саарал, Аман хүзүүд О.Сувд-Эрдэнийн сартай халтар, Айргийн Гуравт Г.Пүрэвдаваагийн зурвас халзан, Айргийн Дөрөвт  Н.Нямдоржийн халзан, Айргийн тавд М.Буяннэмэхийн хар, Баян ходоодод Л.Далайхүү шар хээр тус тус айрагдаж шалгарлаа.

СУРЫН ХАРВАА

Сумын баяр наадам хөтөлбөрийн дагуу #урианхай_сурын_харваагаар эхэллээ.

Ерөө сумын баяр наадмын урианхай сурын харваа 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сурын талбайд зохион байгуулагдлаа. Тус харваанд 29 харваач цэц мэргэнээ сорин харваж харваач бүр 10 удаа босож, 3 сум тавих буюу нийт 30 сум тавьсны дараа тэмцээний ялагчид тодорлоо.

1-р байр: Хүдэр сумын харьяат залуу харваач Алтансүх овогтой Наранхүү.

2-р байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Дарханцэц багийн харваач Батмөнх овогтой Мөнхзул.

3-р байр: Ерөө сумын харьяат залуу харваач Хишигдорж овогтой Батдорж.

4-р байр: Хүдэр сумын харьяат сумын мэргэн Жуков овогтой Эрхэмбаяр.

5-р байр: Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны харьяат Аймгийн мэргэн, спортын дэд мастер Готов овогтой Баянмөнх нар тус тус байр эзэллээ.

      Ерөө сумын баяр наадмын үндэсний  сурын харваанд: /эрэгтэй/

1-р байр: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын залуу харваач С.Гантөмөр.

2-р байр: Дархан-Уул аймаг Дархан сум спортыг мастер харваач  Б.Мөнхзул

3-р байр: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын аймгийн мэргэн спортын мастер харваач П.Чулуун-Эрдэнэ

4-р байр: Улаанбаатар Мондэ багийн  спортын дэд мастер харваач  Х.Эрдэнэбулган

5-р байр: Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дулаанхаан тосгон аймгийн гарамгай харваач Ч.Баттогтох

     Ерөө сумын баяр наадмын үндэсний  сурын харваанд: /эмэгтэй/

1-р байр: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын аймгийн мэргэн спортын мастер Б.Өлзийбаяр

2-р байр: Дархан-Уул аймаг Дархан сумын аймгийн мэргэн харваач  Г.Уянга

3-р байр: Улаанбаатар Мондэ багийн харваач аймгийн мэргэн  спортын  мастер Ш.Бямбасүрэн

4-р байр: Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дулаанхаан тосгон аймгийн мэргэн  спортын  мастер н.Мягмарсүрэн

5-р байр: Улаанбаатар Мондэ багийн харваач аймгийн мэргэн Г.Ундармаа

    Ерөө сумын баяр наадмын үндэсний  сурын харваанд: /хүүхэд эрэгтэй/

1-р байр: Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дулаанхаан тосгон О.Эрхэс

2-р байр: Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дулаанхаан тосгон Э.Амгаланбаатар

3-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум М.Төгөлдөр

4-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум Б.Чингис

5-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум Г.Буян-орших

   Ерөө сумын баяр наадмын үндэсний  сурын харваанд: /хүүхэд эмэгтэй/

1-р байр: Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дулаанхаан тосгон Э.Мандуухай

2-р байр: Сэлэнгэ аймаг Шаамар сум  Х.Мишээл

3-р байр: Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дулаанхаан тосгон А.Энэрэл

4-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгон Х.Анунгоо

5-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум Г.Нарангэрэл

Нийт харваачид та бүхний ажил хөдөлмөр нь эвэр нум шиг хүчтэй, эрчит сум шиг мэргэн байхын ерөөл өргөе.

ШАГАЙН ХАРВАА:

Үндэсний шагайн харвааны “Багийн харваа” төрөлд  4 багийн 28 харваач  оролцож Нэгдүгээр байрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ баг”,  Хоёрдугаар байрт “БТЕГ ХХК”-ний  “Төмөр замын баг”,  Гуравдугаар байрт “БТЕГ” ХХК-ний  “Уурхайн баг” тус тус шалгарлаа.

Үндэсний шагайн харвааны “Ганцаарчилсан” төрөлд 28 хүн оролцож 

Нэгдүгээр байрт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын харъяат харваач Б.Эрдэнэдалай,

Хоёрдугаар байрт Сүхбаатар сумын харваач Н.Мөнхтөр,                                                  

Гуравдугаар байрт Сүхбаатар сумын харваач  Г.Баяр нар тус тус шалгарлаа.

СПОРТ ТЭМЦЭЭН

Баяр наадмын хөтөлбөрт Спорт тэмцээний төрөлд хөл бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдийг тус тус оруулан зохион байгууллаа. 

Хөл бөмбөгийн тэмцээнд нийт 7 баг тамирчид оролцож 1-р байрт Ахмадын золбоо баг,  2-р байрт 2021 оны төгсөлт,  3-р байрт 2022 оны төгсөлтийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Гар бөмбөгийн тэмцээнд Эрэгтэй нийт 10 баг, эмэгтэй нийт 8 баг тамирчид оролцож

Эрэгтэй төрөлд 1-р байрт Ерөө сумын “Ерөө” баг, 2-р байрт Орхонтуулын “Орхонтуул” баг, 3-р байрт “БТЕГ ХХК-ний баг”

Эмэгтэй төрөлд 1-р байрт Ерөө сумын “Ерөө” баг, 2-р байрт Дархан-уул аймгийн “Дархан” баг, 3-р байрт Бугант тосгоны “Бугант” багууд тус тус байр эзэллээ.

ҮДШИЙН ЦЭНГҮҮН

Баяр наадмын үдшийн цэнгүүний арга хэмжээг “БТЕГ” ХХКомпани ивээн тэтгэсэн ба МУГЖ, Харш хамтлагийн дуучин Баасандорж,  МУСТА, Дуучин Ш.Хүрэлбаатар, МУСТА, Дуучин Я.Гэрэлчулуун, дуучин Г.Энхцэцэг,      Мөнхийн реп хамтлаг,  Цахилгаан хөгжмийн LORD хамтлагийн нийт 12 уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барилаа.

Ерөө нутгийн зон олон минь дэлгэр сайхан наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ