5 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН 06:00 ЦАГААС 6 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН 23:00 ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ТҮР ШИЛЖИН ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТЫГ СУМЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журмыг баримтлан ажиллалаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтаар Болзошгүй аюул, ослын нөхцөл байдлын үнэлгээ, шийдвэр гаргах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хохирлын үнэлгээ хийх үеийн орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр өгөгдсөн цагийн байдлын дагуу амжилттай ажиллалаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу сумын хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа. сумын хэмжээнд 1, 2-р багийн хэмжээнд 1656 үүнээс эр-893 эм-763. Үүнээс хүүхэд 586, ахмад-89, ХБИргэн-15 Жирэмсэн-17, 3-р баг буюу БУГАНТ ТОСГОН нийт 510 үүнээс Эрэгтэй-156, Эмэгтэй-245, Хүүхэд-90, ХБИргэн-28 цугласан байна. Үүнийг дүгнэж үзэхэд нийт хүн амын 30,68 хувь, хүн амын 40 хувьд харьцуулсан
дүнгээр 76,70хувьтай цугларсан амжилт гаргалаа.