Цөөн үгээр

- НҮБ-ын ХХААБ, МУ-ын ЗГ хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу Стрийм төслийн үйл ажиллагааны хүрээнд сонгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулан гаргах ажлыг байгалийн - Мэдээлэл - Сумын засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөр

СУМЫН ХЭМЖЭЭНД "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАТАЙ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГРҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 86

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн арга хэмжээг аймгийн хэмжээнд Нэгдүгээрт хүүхэд уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх тухай чиглэлийн дагуу сумын хэмжээнд 2022 оны 06 сарын 01-ний өдөр уг арга хэмжээг зохион байгуулан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Баярын өдөрт зориулан 12 төрлийн арга хэмжээ зохион байгуулж  434 хүүхдийг хамруулан 58 хүүхдийг байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. Арга хэмжээнд оролцсон бүх хүүхдэд бэлэг өглөө. Мөн

“Нэгдүгээрт  хүүхэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд зориулан 47 нөхөрлөл, аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүр, мухлаг, иргэд хандив өгч Ерөө сумынхаа ирээдүй бяцхан үрсүүдийг баярлууллаа.

Тэмцээн уралдааны арга хэмжээ:

  1. 2 төрлийн Хотхон байгуулан ажиллалаа.
  • “Миний сайхан нутаг хотхон”-ыг байгуулан хүүхдүүдээр Миний нүдээр санай сум нэртэй зургийг зуруулан байрлуулж сурталчилан оролцсон хүүхдүүдийг урамшуулан ажиллалаа. Уг арга хэмжээнд бага анги, дунд ангийн төрөлд 26 хүүхэд оролцож 6 хүүхдийг байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.
  • “Спортын хотхон”-ыг байгуулан
  • Дугуйн уралдаан /6-7, 8-9, 10-11 нас/-42 хүүхэд
  • Хуурнин шуугигч үндэсний бөхийн хүүхдийн барилдаан /5-6, 7-8 нас/- 15 хүүхэд
  • 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн /10-12-р анги/ 5 ангийн 30 хүүхэд нийт 3 тэмцээнд 87 хүүхэд оролцож 38 хүүхэд байр эзлэн шагнал хүртсэн
  • “БТЕГ” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Миний хайртай гэр бүл” Тик Ток уралдаанд 101 хүүхдүүд, гэр бүлүүд бүтээл ирүүлэн оролцсон ба уг уралдаанд шалгарсан 8 хүүхдэд шагналыг гардуулан өгсөн
  • 0-5 насны төрөлд С.Эмүжин, Б.Чинбаяр
  • 6-8 насны төрөлд Г.Нарангэрэл, Б.Оргил
  • 9-12 насны төрөлд М.Мишээл, Э.Эмүжин
  • 13-16 насны төрөлд Н.Сийлэн, Б.Анужин нар байр эзлэн шагнагдлаа.
  1. Шагнал гардуулах үйл ажиллагаа:
  • Алдарт эхийн 1-р одонгоор 2, 2-р одонгоор 15 эх шалгарсныг урин залж одонг гардуулан өглөө.

Алдарт эхийн 1-р одон

  1. Гунгаа Оюунцэцэг
  2. Агваан Эрдэнэцэцэг

Алдарт эхийн 2-р одон

  1. Төмөр Энхээ
  2. Төмөрчөдөр Оюунгэрэл
  3. Ядмаа Байгалмаа
  4. Мөнхбат Эрдэнэчимэг
  5. Цэрмаа Алтанзул
  6. Жалбуу Мөнхцэцэг
  7. Сүхбаатар Байгалмаа
  8. Цэдэнноров Байгалмаа
  9. Гармаа Жигжидсүрэн
  10. Сугарсүрэн Сарангоо
  11. Очирбат Мягмарсүрэн
  12. Гиймаа Отгонцэцэг
  13. Түвшин Хандаа
  14. Доржбал Баярмаа
  15. Сантөмөр Янжиндулам
  • Монголын гэр бүл алдаршуулах төвийн “Уран бэр”-ийн шагналаар Н.Энхцэцэгийг алдаршуулан урамшууллаа.
  • Ерөө сумын “шилдэг гэр бүл”-ээр 2-р багийн өрх Т.Баяржаргалын гэр бүлийг алдаршуулан шагналаа                                                                                                                                                                                                 Дэлгэцийн донтолтоос сэргийлж эрүүл мэндээ хамгаалцгаая аяныг амжилттай зохион байгууллаа.
  • Т.Бямбаагийн нэрэмжит ЕБСургууль
  • Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийг тус бүр 100,0 төгрөгөөр шагнаж урамшуулсан
  1. Зорилтот бүлгийн хүүхдүүдрүү хандсан арга хэмжээ:
  • Зорилтот өрхийн 49 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулсан.
  • Бүтэн өнчин 1 хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэгт Цогт манлай ХХК 1,0 сая төгрөгийг хандивласан
  • Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхдэд гарын бэлэг өгсөн
  1. Урлаг соёлын арга хэмжээ:
  • Эх үрсийн баярын нээлтийн үйл ажиллагаанд 5 сурагч 3 номер үзүүллээ
  • Улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн бэлтгэл А, Б бүлгийн 4 ангийн 131 хүүхдүүдийн гимнастикийн үзүүлбэр болон эдгээр хүүхдүүдийн нэгдсэн “Уухай” бүжгийн үзүүлбэрийг үзүүллээ.
  • “Эстрадын бяцхан дуучин” тэмцээнийг 2 насны ангиллаар зохион байгуулж  17 хүүхдийг оролцуулан 6 хүүхдийг байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.
  1. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зохион байгуулсан ажил арга хэмжээ:
  • Хүүхдийн эрх, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэдийн хооронд санал хүсэлт сонсох Цахим уулзалт арга хэмжээг санаачлан зохион байгуулсан. Уг арга хэмжээнд сумын ГХУСАЗСЗөвлөл, Хүүхдийн элч, Хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөөллүүд бүхий 4албан хаагч оролцож хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлсэн 2021-2022 оны үйл ажиллагаа болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллийг өгч ажиллалаа.
  • Хүүхэд эрхэм хэрэглэгч уриалгыг гарган эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүүхдүүддээ эрүүл ахуйн шаардлага хангасан бэлэг авч өгөх тал дээр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр мэдээллэн ажиллалаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ