Цөөн үгээр

- Малчдын өдөрлөг - U14 волейболын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ - Урьдчилсан бүртгэл эхэллээ

"БИД АНХААРЪЯ" ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 107

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/47 тоот захирамжийн хүрээнд “Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” аянд Ерөө сум нэгдэн оролцож байна. Уг аяны хүрээнд “Бид анхааръя” сэдэвт форумыг зохион байгууллаа. Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх, арга замыг эрэлхийлэх, хүүхдүүдийн санал санаачилгыг сонсож хэрэгжүүлэх боломжыг эрэлхийлэх хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд ЕБС-ын 13 хүүхэд Нийгмийн ажилтны хамт, 1-р цэцэрлэгийн 2 хүүхэд арга зүйчийн хамт оролцож дуу хоолойгоо хүргэн 8 санал, санаачилгыг Засаг даргын орлогч Л.Болормаа, ИТХ-ын ажлын албаны ажилтан Т.Ууганбаяр, Нийгмийн бодлогын мэргэжилтэн С.Солонго нарт өргөн барилаа. 

Форумд оролцсон хүүхдүүдээс гаргасан: санал санаачилга:

1. Шүрэнтогтох багштай бэлтгэл А бүлэг- Зориулалтын номын тавиуртай болох

2. Г.Түвшинбаяр багштай Бэлтгэл Б бүлэг-Биеийн тамирын хичээлийн хэрэгсэлтэй болох

 3. Мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач, хүнийг урьж Дэлгэцийн донтолтын талаар сургалт авах /Наранбаатар/

 4. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болох тухайлбал дулаахан тохитой номын сан /тохижуулсан контэйнер/

 5. Дугуйлан секцүүдийн тоо нэмэгдүүлэх, теннисний өрөөг байнга ажиллагаатай  болгох,

 6. Дугуйн зогсоол нэмэгдүүлэх, дугуйн замтай болох

 7. Тоглоомын талбайг сайжруулах, нэмэгдүүлэх

 8. Номын сангийн баяжилтанд анхаарах

Сүүлд нэмэгдсэн мэдээ