"Бүтээн байгуулалт-Нийгмийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор улирал тутам сургалт хүмүүжлийн ажлууд зохион байгуулж байна. 1-р улиралд Ерөө сумын лектор Э.Эрдэнбат "МӨРӨӨДӨХ ЭРХ" сэдвээр 125 иргэнд, 4 сарын 13-ны өдөр "Хан голомт" консалтинг группийн захирал, лектор, Ц.Азбаярын "ИДЭВХИТЭЙ ИРГЭНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ", "ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ-ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ" сэдэвт сургалтанд танхимаар болон цахимаар 72 иргэн, 91 төрийн албан хаагчид оролцлоо.
Tweet