Цөөн үгээр

- Ерөө сумын ЗДТГазрын албан хаагчид Хос бичигтэн төрийн албан хаагч зорилтод нэгдлээ. - ХӨВГҮҮДЭЭ СОНСЪЁ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА - Хөвгүүдээ сонсъё live сургалт зохион байгуулагдана

"Ерөөгийн хөгжилд залуучуудын оролцоо" цахим чуулга уулзалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 1 сарын өмнө Үзсэн: 365

Ерөө сумын Засаг даргын 2021-10-06-ний өдрийн А/217 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гарган Засаг даргаар батлуулж “ЕРӨӨГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг 10-р сарын 15-ны өдрийн 15 цагаас зохион байгууллаа. Чуулга уулзалтанд Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн ГБХЗХГ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Баярцогт нар урилгаар оролцлоо.

  1. Чуулга уулзалтыг угтан Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод тарих хөдөлгөөнд нэгдэн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд 10 сарын 13-ны өдөр Гэрэлт гудамж хэсэгт 40 ширхэг мод тарьлаа.
  1. Сумын хэмжээний залуучуудынхаа санал бодлыг сонсох, цаашид хамтран ажиллах хүрээнд “Сумын хөгжилд залуусын оролцоо” сэдэвт цахим санал асуулгыг Ерөө сумын ЗДТГ-ын мэдээ, Eruu awto zarlal, Ерөө сумын зарын нэгдсэн цэг , Шинэ давалгаа Ерөөгийн хөгжилд, Тавин баг, Буурагчин баг зэрэг цахим мэдээллийн хэрэгслүүд дээр байрлуулан авч нэгтгэлээ.

        3. Санал асуулгыг дүгнэж үзэхэд нийт сумын хэмжээний 778 залуучуудын 3,7 хувь нь санал асуулгад оролцсон байна. 18-34 насны ажилгүй 251 залуугаас 55 нь л идэвхитэй ажил хайж бүртгүүлсэн байна. Санал асуулгад ажлын байр нэхсэн байгаа нь залуучууд өөрсдөө ажил хийхийг эрэлхийлж тэмүүлэхгүй байна, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах хандлага их байна гэдэг дүр зураг харагдаж байна. Иймд залуучуудыг хөгжүүлэх, өөрсдөө ажлын байраа бүтээх, эрэлхийлэхэд туслах, идэвхижүүлэх шаардлагатай байна

        4. 10 сарын 17-ны өдөр Ковид 19-ийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд сумын Онцгой комиссын шийдвэр заавраар чуулга уулзалтанд танхимаар оролцох 30 хүнээс ковидийн түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан учир чуулганы үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжтой болсон.

        5.Чуулга уулзалтаар сумандаа ажил үйлсээрээ манлайлагч болсон Т.Энх-Амгалан, Б.Баяржаргал нарыг сумын Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа.Чуулга уулзалтын нээлтэнд зориулж сумынхаа залуучуудын зургаар видео бэлтгэн иргэдэд хүргэлээ. Мөн сумын Соёлын төвийн дууны багш Г.Зулбадрах ая дуу өргөн барьлаа.

        6. “Сумын хөгжилд залуучуудын оролцоо” сэдвээр Засаг даргын орлогч Л.Болормаа, “Залуучуудын боловсролын байдал анхаарах зүйлс”-ийн талаар багш П.Нямдорж, “Залуучуудын дунд зонхилох өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлс”-ийн талаар эмч Б.Содцэцэг нар илтгэл мэдээлэл хүргэлээ

        7.Чуулга уулзалтыг зүүм хэлбэрээр зохион байгуулсан ба нийт 52 залуус хамрагдсан. Залуусын идэвхи санаачилга муу байлаа.

        8. Чуулга уулзалтаас уриалга гарсан. Гарсан уриалгыг зурагт хуудас болгон бэлтгэж цахим мэдээллийн хэрэгслээр түгээлээ.

  1. ЧУУЛГАНААС ГАРСАН УРИАЛГА

     

     

    “Ерөөгийн хөгжилд залуучуудын оролцоо” цахим чуулга уулзалтыг анх удаа зохон байгуулахад алдаа дутагдалтай зүйлс гарсан боловч ажлын хэсгийн 17 гишүүд идэвхи зүтгэлтэй оролцлоо. Иргэд, залуучуудын оролцоо, идэвхи, санаачилга дутмаг байсан ба ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД БИД залуучуудаа соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, идэвхижүүлэх, хамтран ажиллах шаардлагатай цаг үед ирсэн байна гэж дүгнэж байна.

    Өөрчлөлт бидэнтэй хамт ирнэ, бидэнтэй хамт эхэлнэ.

      1. Залуус бид өөрсдийгөө хөгжүүлье. Хөгжих боломжыг хайж эрэлхийлье.
      2. Шийдвэр гаргах бүх шатанд өөрсдийнхөө шийдлийг бүтээлчээр хуваалцацгаая, оролцоцгооё
      3. Залуус ажлын байрыг өөрсдөө бий болгоё, ажил голохгүй хийе.
      4. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт төслийг орон нутагтаа татъя.
      5. Жижиг дунд үйлдвэрлэлийг сумандаа хөгжүүлье. Анхдагч үүсгэн байгуулагчид нь залуус бид байя.
      6. Шүүмжлэгч биш бүтээгчид нь болъё, аливаа зүйлд эерэгээр хандацгаая.
      7. Мэдээлэлтэй байя, мэдээллийг таньж ялгаж бүтээлчээр ашиглацгаая.
      8. Эрхээ мэдэж, үүргээ ухамсарлая.
      9. 1000 төгрөг 1000 сэтгэл аян өрнүүлье
      10. Залуучууд санаачлан 1 жил 1 бүтээн байгуулалт хийе

Сүүлд нэмэгдсэн мэдээ