Цөөн үгээр

- Засаг даргын Тамгын газар - Нийтийн хог цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдлээ. - Ерөө сумын Спорт цогцолборын хана буулгаж, засварлах

Нийтийн хог цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдлээ.

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 130

Шинэ коронавирусийн халдвараас хамгаалах, орчны цэвэрлэгээ ариутгалын ажлыг зохион байгуулах үүднээс  2020 оны  03 дугаар сарын  23-ны өдрөөс  2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд  бүх нийтийн хог цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан явууллаа. Дээрхи ажлын хүрээнд айл өрх, албан байгуулллагууд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж төр төсвийн байгууллага, худалдаа үйлчилгээ,  нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн жорлон, муу усны нүх зэрэг 3714м2 талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Мөн төвлөрсөн хогийн цэгийн ойр орчмын тарж хийссэн хог хаягдлыг түүж цэвэрлэсэн ба уг ажилд 81 өрхийн 85 иргэн, 10 байгууллагын 43 ажилтан, албан хаагч буюу нийт 128 иргэн өөрсдийн идэвхи, санаачлагаар оролцож, худалдаа үйлчилгээний 6 дэлгүүр, 1 иргэн маск, амны хаалтны дэмжлэгийг үзүүлж оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ