Цөөн үгээр

- Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. - Төрийн албаны зөвлөл - 2019 оны Хаврын тариалалтын явцын мэдээ

"Зөв Тусгал" аянд Ерөөчүүд нэгдлээ.

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 83

Монгол Улсын хэмжээнд “Зөв тусгал” аян амжилттай явагдаж байна. Энэ аяны хүрээнд олон төрөлт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь эцэг эх, багш, мэргэжлийн байгууллагын лектор багш нарын лекц таниулга юм.“Зөв тусгал” аяны гол зорилго эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэсэн бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж харилцан ойлгох нь аливаа, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал болохыг таниулахад оршиж байгаа билээ. 2019 оны 05-р сарын 24-ны өдөр Ерөө суманд ээлжит сургалт зохион байгуулагдаж сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөлөл хамрагдлаа. Тус арга хэмжээнд “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраа, “Харилцааны гайхамшиг” ТББ-ын тэргүүн, харилцааны доктор Н.Алтанцоож нар лекц тавьж хүүхдийн хөгжил, хамгаалал дахь эцэг эхийн оролцоог тодотгов.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ