Цөөн үгээр

- Засаг даргын Тамгын газар - Нийтийн хог цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдлээ. - Ерөө сумын Спорт цогцолборын хана буулгаж, засварлах

Атрын 60 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 263

2019 оны 04 сарын 22-ний өдөр Монгол улсад атар газар эзэмшиж газар тариалан бие даасан салбар болгон хөгжисний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан сумын хэмжээнд Атрын 60 жилийн нээлт, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус нээлтэнд анхны атарчид, үе үеийн тариаланч, ногоочдыг урьж оролцуулан санал хүсэлтийг нь сонсолоо. Тус хэлэлцүүлгээр энэ онд буюу Атрын 60 жилийн ойг угтан одоогоор хийгдэж байгаа ажлуудын танилцуулга, хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн томоохон ажлууд дээр ажлын ажлын хэсэг байгуулан тариаланчдаас гарсан саналуудыг тусган авч төлөвлөгөөнд оруулахаар шийдвэрлэсэн. Уг арга хэмжээний үеэр газар тариалангийн салбарт ажиллаж байсан үе үеийн  ажилчид тариаланчдын фото зургийн үзэсгэлэн гаргалаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ